OGIRA БРЭНД – ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭГЧ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

Монгол хүний оюун ухаан, ур чадварыг шингээсэн Ogira брэнд нь чанар, загвар, тав тухыг хослуулсан бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн итгэлийг хүлээсээр байна. Бид поло цамц, футболк, малгайтай цамц, флийс цамц зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлд чанараараа тэргүүлсээр байна. Найс Кришн ХХК-нь 2013 онд үүсгэн байгуулагдсанаас хойш хувь хүн, байгууллагын захиалга авсаар байна.


ЧАНАРЫН БАТАЛГАА, ДЭЛХИЙН СТАНДАРТ

Бид дэлхийн даавууны төв гэгддэг БНХАУ-аас өндөр чанартай, сунахгүй, агшихгүй, өнгө будаг гардаггүй түүхий эдийг импортлон монголдоо боловсруулан, эрүүл ахуйн шаардлагыг хангасан лабораторийн шинжилгээтэй, баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 2023 онд олон улсын барааны тэмдэг, оюуны өмчийн эрхээ баталгаажуулснаар Ogira брэнд-ийг албан ёсоор бий болж дизайнер, оёдолчин, эсгүүрчин, брэнд менежер бүхий мэргэжлийн баг хамт олон хэрэглэгчдийнхээ хүсэл, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эрхэм зорилгоо улам бүр бататгасаар.